Гамшгийн үеийн 12 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг тодорхойлов

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-04-07 10:31:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХААГ-аас тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон хүнсний худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн агуулахад байгаа гамшгийн үеийн 12 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг тодорхойлон гаргажээ.

Дөрөвдүгээр сарын зургааны өдөр танилцуулснаар тус аймгийн хэмжээнд 77.4 тн мах, 35,9 тн гурил, гурилан бүтээгдэхүүн 4.2 тн, будаа 26 тн, төмс 7.6 тн, бусад хүнсний ногоо 3.3 тн, өндөг 1.2 тн ургамлын тос 4.1 тн, элсэн чихэр 13.1 тн байгаа аж.

Дээрх бараа бүтээгдэхүүнийг “Жишсэн дундаж хүн ам”-ын хэд хоногийн хэрэгцээг хангах байдлаар тооцооход мах 17.3, гурил 9.5, будаа 13.8, төмс 1.7, элсэн чихэр 10.6, ургамлын тос дөрөв хоногийн, сүү, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, өндөг зэрэг бүтээгдэхүүн нь нэг хоногийн нөөцтэй байна.

Энэ мэдээг ХХААГ-аас долоо хоног тутам гаргаж, ХХААХҮЯ-д явуулдаг. Гуравдугаар сарын 16-ны байдлаар мах 36, гурил 15, элсэн чихэр 7 хоногийн нөөцтэй байсан ба эдгээр бүтээгдэхүүний нөөц багассан байдалтай байна.

Гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аймгийн хүнсний үйлдвэрээс тодруулахад цагаан сараас хойш гурил, гурилан бүтээгдэхүүний худалдан авалт эрс буурчээ. Гэхдээ үйлдвэрлэл хэвийн явж байгаа ба хүнсний дэлгүүр, худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүний татан авалтаа хийж байна. 

Холбоотой мэдээ