ЗУРХАЙ: Сэвлэг үргээх буюу үс засуулбал өлзийтэй сайн

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-08 07:11:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 08. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 15. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал:  Ус

Наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх буюу үс засуулбал өлзийтэй сайн.

Холбоотой мэдээ