Дөрөвдүгээр сарын 30 дуустал архи, согтууруулах ундаа худалдаалахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-04-08 14:56:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалтыг бууруулах зорилгоор архи, согтууруулах ундаа худалдаалахгүй байх аймгийн Засаг даргын захирамж гарлаа. Тодруулбал энэ сарын наймны өдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдаалахгүй, түүгээр үйлчлэхгүй байхаар тусгажээ. 

Холбоотой мэдээ