ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 8600 давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо нэг
өдрийн дотор 1175-аар нэмэгдэж, 8672 боллоо. ОХУ-ын 81 бүс нутагт халдварын тохиолдол
бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагийн
хугацаанд 86
хүн эдгэрснээр эмнэлгээс гарсан хүний тоо 580 болсон бол 5 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо
63-д хүрсэн тухай тус улсын
коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
“COVID-19” халдвар шинээр илэрсэн тохиолдлын тоо Москва хот, Москва
мужид болон Санкт-Петербург хотод хамгийн
их бүртгэгджээ. Тодруулбал, нэг өдрийн дотор Москва хотод коронавирусний
халдварын 660 тохиолдол бүртгэгдсэн бол Москва мужид 95, Санкт-Петербург хотод
34 тохиолдол тус бүр илэрсэн байна.