Чингис хотод бүх нийтийн ариутгал халдваргүйтгэл хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-04-08 21:04:02

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын Засаг даргын шийдвэрээр "Covid 19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Чингис хотын бүх айл өрх, ААН, албан байгууллага болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өнөөдөр эхлүүллээ.

Тус сумын Онцгой комисст хуримтлагдсан иргэд, ААН, байгууллагуудын хандивын сангаас уг ариутгал халдваргүйтгэлийн ажлын таван сая  гаруй төгрөгийн зардлыг гаргажээ.

Одоогоор аймгийн Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газар, Хэрлэн сумын багийн Засаг дарга, хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаа, сумын Мал эмнэлгийн тасгаас бүрдсэн 23 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

Энэхүү ариутгал халдваргүйтгэлийн ажлын үеэр Хэрлэн сумын ЗДТГ-аас Чингис хотын бүх айл өрхийн эзэнтэй нохойны тоо судалгааг шинэчлэн гаргах, нохойн вакцинжуулалт, туулгын ажлыг зохион байгуулах аж. Мөн ахуйн авгалдай устгал, нохой эзэмшигч иргэдийн мэдлэг, хандлага, эрсдэлийг тогтоох асуумж судалгаа явуулах зэрэг ажлыг хамт зохион байгуулахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ