Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-09 06:33:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхитай байх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 5-10 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ