Чуулганаар АЛСЫН ХАРАА-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-04-09 07:03:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэхээр товлосон байна.


Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн уг тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 8 хуулийн төсөл, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.


Түүнчлэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай, “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Я.Санмятав нарын “Короновирус /СОVID-19/-ын нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоох, ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулахаар Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуулгын хариуг сонсоно.

Холбоотой мэдээ