Хятадад коронавирусний халдварын 63 шинэ тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-04-09 12:28:57

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад лхагва гарагт коронавирусний халдварын 63 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 61 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөө өглөө мэдээллээ.


COVID-19”-ийн дотоодод халдварласан хоёр тохиолдол Гуандун мужид бүртгэгджээ. Хятадад лхагва гарагт халдварын улмаас хоёр хүн /бүгд Хубэй мужиднас барж, халдвар авсан байх магадлалтай 17 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн 16 нь зөөвөрлөгдөн ирсэн бол нэг нь Хэйлунжян мужид илэрчээ. Мөн тухайн өдөрт 91 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.


Эх газрын Хятадад лхагва гаргийн оройны байдлаар 81865 хүн халдвар авснаас 3335 хүн нас барж, 77370 хүн эдгэрсэн бөгөөд биеийн байдал хүнд хүний тоо 13-аар буурч, 176 болжээ. Мөн тухайн өдрийн байдлаар зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо 1103-т хүрснээс 374 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 31 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Үүнээс гадна халдвар авсан хүмүүстэй ойр байсан 12510 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд лхагва гарагт хяналтад байсан 1848 хүн гэртээ харьжээ.  


Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, эх газрын Хятадад лхагва гарагт “COVID-19” халдварын шинж тэмдэггүй 56 шинэ тохиолдол бүртгэгдсэний 28 нь гадаадын орнуудаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Ингэснээр шинж тэмдэггүй тохиолдлын тоо 1104-т хүрсэн бөгөөд тэдгээрийн 364 нь зөөвөрлөгдөн иржээ.


Лхагва гаргийн байдлаар Хонконгт коронавирусний халдварын 960, Макаод 45, Тайваньд 379 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд таван хүн нас баржээ. Мөн Хонконгт 264, Макаод 10, Тайваньд 67 хүн эдгэрсэн байна.

Холбоотой мэдээ