Шар усны үерээс сэрэмжлүүлэв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-10 16:56:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутагт орших Ховд, Булган голын мөсний зузаан өнөөдрийн байдлаар 40-110 см байна. Энэ нь өмнөх 10 хоногтой харьцуулахад 2-6 см-ээр хайлсан үзүүлэлт юм.

Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан ихэнх гол мөрөнд мөсөн дээр ус урсах, мөс харлах, усан зах үүсэх, мөс байрандаа хайлах, халиа тошин гүйх зэрэг үзэгдэл явагдаж байна.

Мөн өндөр уулсын гуу жалга, суваг шуудууны цас хайлж, хаврын шар усны үер бууж болзошгүй байгаа тул малчид, тээвэрчид, иргэдэд шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхаарууллаа.

Холбоотой мэдээ