Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.доллар зээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-10 19:14:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлав. Уг төслийн хүрээнд тус ассоциацаас 12 сая ам.долларын зээл авах юм.


Монгол Улс, Дэлхийн банк хамтран “Улаанбаатар хотын цэвэр” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн үр дүнд агаарын нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ буурсан зэрэг нааштай үр дүн гарч байгаа тул цаашид тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор дээрх санхүүжилтийг авахаар тохирчээ. 12 сая ам.долларын зээл нь 30 жилийн хугацаатай бөгөөд эхний таван жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх аж. Мөн зээлийн жилийн хүү нь 1.25 хувь байна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.


Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.7 хувь дэмжлээ.

Холбоотой мэдээ