Дэлхий даяар халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-04-11 09:40:33

ТОКИО. /Kyodo/. Дэлхий даяар шинэ коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо баасан гаргийн байдлаар 100 мянга давсныг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн тоон үзүүлэлтүүд харууллаа.


Дэлхий даяар бүртгэгдсэн нас баралтын тоо энэ сарын 2-нд 50 мянга давснаасаа хойш наймхан өдрийн дотор хоёр дахин нэмэгдсэн нь энэ юм.


Улс орноор авч үзвэл, Италид хамгийн олон буюу 18849 хүн нас барсан бол тус улсын араас АНУ /17925/, Испани /15970/, Франц /12210/, Их Британи /8958/ жагсаж байна.


Жонс Хопкинсийн нэрэмжит сургуулийн баасан гаргийн мэдээллээр коронавирусний халдвар дэлхийн 210 гаруй улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 1.6 сая хүнд халдварласнаас 372 мянга гаруй нь эдгэрчээ. 

Холбоотой мэдээ