18 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүллээ

Орон нутагт | Төв
deedentsetseg@montsame.gov.mn
2020-04-14 22:15:46

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Онцгой байдлын газар алба хаагчдынхаа ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 18 айлын орон сууцны барилгын шав тавьж, ажлыг эхлүүллээ.


Тус газар хамт олны санал санаачилга, дотоод нөөц боломжоор 2013 онд 28 айлын зуслангийн сууц, 2014 онд 12 айлын орон сууц, 2016 онд 10 айлын жишиг хашааг барьж ашиглалтад оруулсан юм. Энэ онд 30 айлын орон сууцны барилгыг хүлээн авах бөгөөд барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байна.

Холбоотой мэдээ