1800 га талбай шатав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-14 21:55:22

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн Наянгаа гэдэг газар энэ сарын 12-нд ОХУ-аас Хилийн 834 дүгээр тэмдэгтээр хээрийн түймэр орж ирж, 1800 га талбай шатжээ.

Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын Засаг даргаар ахлуулсан дөрвөн иргэн, Хэнтий аймгийн Дадал сумын Хилийн 0287 дугаар ангийн заставын найман алба хаагч, нийт 24 хүн ажиллаж түймрийг бүрэн унтраасан гэж Онцгой байдлын газраас мэдээллээ

Холбоотой мэдээ