Д.Нямхүү: Коронавирус тухайн хүний биед ороод гарсны тэмдэг нь эсрэг биет юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-17 23:46:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвартай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 утсаар өчигдөр ирсэн  дуудлагын 80 гаруй хувийг хүний бие дэх эсрэг биетийн тухай асуулт эзэлжээ.

Үүнийг  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр тайлбарлахдаа,Хүний биед вирус гаднаас орж ирэхэд түүний эсрэг дархлалын систем нарийн тогтолцоотойгоор ажиллаж байдаг. Өөрөөр хэлбэл, өмнө нь байгаагүй гадны биет шинээр орж ирэхэд дархлалын систем ажиллаж эсрэг биет бий болгодог. Үүнийг дархлааны системийн онцлог гэж үздэг юм.

Коронавирус өмнө нь хүний биед байгаагүй учир мөн л дархлааны систем ажиллаж вирусний эсрэг зориулалтын бие гаргаж байна. Коронавирус тухайн хүний биед ороод гарсны тэмдэг гэсэн үг л дээ. Эдгэрсэн 5 хүний хувьд ч тийм байна. 

Эсрэг биеийн хэмжээ, тоо нь ихсэхэд хүний бие тэмцэлд ялж вирусээс салж байна гэсэн илэрхийлэл болдог” хэмээв.

Холбоотой мэдээ