Зарим төрлийн халдваргүйжүүлэх бодисын найрлагад хлорын хэмжээ нь бага байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-04-19 12:22:48
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Ариутгал, халдваргүйтгэлийг эрчимжүүлэх, цаг агаарын хуурайшилттай энэ үед ахуйн болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах шийдвэр гарсан гээд өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

  • Аймгийн МХГ-аас эрүүл мэндийн байгууллага, үйлчилгээний газар, Эм ханган нийлүүлэх 11 газарт халдваргүйжүүлэлтийн бодисын идэвхт хлорын хэмжээг шалгажээ. Шалгалтаар жавелион, ДП-2Т, клорсепт, 25-17, аниосепт зэрэг нийт 19 нэр төрлийн бодисыг шинжлэхэд 36,8  хувь нь шаардлага хангахгүй буюу идэвхт хлорын хэмжээ 0,5-32,4%-аар бага гарсан байна.
  • Төрийн албаны зөвлөлөөс Улсын Онцгой комисст хүсэлт хүргүүлснээр төрийн албаны тусгай шалгалт, сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулах шийдвэр гарчээ.
  • Амьтны тухай хуульд агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацааг зааж өгсөн байдаг. Тодруулбал галуу, нугас болон ус, намгийн бусад агнуурын шувууг жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ноос наймдугаар  сарын 31 хүртэл, 10 дугаар сарын 20-ноос дараа оныхоо  3 дугаар сарын 31  хүртэл агнахыг хориглодог байна. Харин загасыг жил бүрийн дөрөвдүгээр  сарын 1-нээс  6 дугаар сарын 15  хүртэл агнахыг хоригложээ.
  • Хуурайшилт ихтэй энэ үед  ой хээрийн гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул УЦУОШГ-аас иргэд, аж ахуйн нэгжид онцгой анхаарууллаа. Мөн долоо хоногийн дунд үед шороо, тоосонцор их хэмжээгээр тархсан нь бусад аймаг, орон нутгаас салхиар туугдан ирсэн гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж цаг агаарын онцгой нөхцөлд гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжүүллээ. 
Холбоотой мэдээ