Нийт нутгаар цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-20 15:42:00

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 04 дүгээр сарын 19-ний шөнө болон 20-ны өдрийн байдлаар Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар цас оржээ. Улмаар нийт нутгаар 0-2 см, Баяндэлгэр, Асгат, Онгон, Сүхбаатар, Халзан суманд хамгийн зузаан буюу хоёр см-ийн цасан бүрхүүл тогтоод байна.

Одоо ч зарим нутгаар цас үргэлжлэн орж байна. Цаашдаа ойрын өдрүүдэд салхи зарим үед 7-12 м/сек хүрч ширүүснэ. Харин 04 дүгээр сарын 23-наас нийт нутгаар дулаарна гэдгийг аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ