“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Баян-Өндөр уулын энгэрт 500 мод тарина

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-04-21 11:22:27
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  хаврын “Бүх нийтийн мод тарих өдөр”-өөр Баян-Өндөр уулын энгэрт 500 ширхэг мод тарина.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс өнгөрсөн жил Баян-Өндөр ууланд дүйцүүлэн нөхөн сэргээх ажлыг эхлүүлж, нэг га талбайд 800 ширхэг мод тарьсан юм. Энэ хавар бүх нийтийн мод тарих өдрийн бэлтгэл болгож, өнгөрсөн жилийн тарьсан моддыг тойруулан хамгаалалтын хашаа барьж байна. Хамгаалалтын хашаа барих ажлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн ажилтнууд, бусад цех нэгжүүдтэй хамтран гүйцэтгэжээ.

Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд энэ хаврын мод тариалалтад шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тус хэлтсийнхэн Япон улсын туршлагаар 4-5 төрлийн модыг ойр ойрхон зайтай тарих аж. Энэ жилийн мод тарих ажлыг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилтай уялдуулан бөөгнөрөл үүсгэхгүйгээр цөөн тоогоор хуваарь гарган зохион байгуулна гэж Нөхөн сэргээлт, ногоон хөгжлийн албаны дарга Б.Пүрэвсүрэн онцоллоо.  

Холбоотой мэдээ