Хоёр аймгийн нэгдсэн тойргийн хороо анхны хурлаа хийв

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-04-23 12:36:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Дундговь, Говьсүмбэр аймгийн зургадугаар тойргийн хороо энэ сарын 22-нд 100 хувийн ирцтэйгээр анхны хурлаа хийлээ.
Энэ удаагийн сонгуульд дээрх хоёр аймаг нэг тойрог болж оролцох ба  СЕХ-ны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний 20 дугаар  тогтоолоор тус сонгуулийн хороог баталжээ.
Хуралдаанаар хоёр аймгийн нэгдсэн сонгуулийн хороо байгуулсан тухай шийдвэр, Сонгуулийн хорооны хуралдааны дэг болон гишүүний ёс зүйн дүрэм, ажлын цаг, ажил үүргийн хуваарийг танилцуулж, ажлын төлөвлөгөө, сумдын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг тус тус баталжээ.
УИХ-ын сонгуулийн зургадугаар тойргийн хорооны даргаар Дундговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, нарийн бичгийн даргаар Сайнцагаан сумын Мандал сургуулийн захирал М.Энхбаяр, гишүүдэд Дундговь аймгаас аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Г.Самданцоодол, НБХ-ийн дарга А.Нарантуяа, ГБХЗГ-ын дарга Ц.Ганзориг, УБХ-ийн тасгийн дарга Ш.Нарангэрэл, Говьсүмбэр аймгаас аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, БОАЖГ-ын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч Г.Ганболд нар ажиллах ажээ. 

Холбоотой мэдээ