Мэдээлэл, сурталчилгааны мэргэжлийн ангид заавар, чиглэл өглөө

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-04-23 14:01:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос “Covid 19 цар тахалтай тэмцэх” иж бүрэн сургуулийг энэ сарын 29-30, 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байнаДархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 75 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2017 оны А/408 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор цар тахалтай тэмцэх дадлага, сургуулийн үед хэрхэн ажиллах талаар “Мэдээлэл, сурталчилгааны мэргэжлийн анги”-ийн алба хаагчдад заавар, зөвлөгөө өглөө.  

Мэдээлэл, сурталчилгааны ангийн алба хаагчдыг 04 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагт аймгийн шуурхай штабын байранд “Яаралтай цуглар” дохиогоор дуудан бэлэн байдлыг шалгалаа.

Урд өмнөх дадлага, сургуульд хэвлэл, мэдээллийн ажилтнууд үндсэн үүргээ хүлээж шуурхай мэдээлэл нэвтрүүлдэг байсан бол энэ удаад тусгай хувцас хэрэглэлтэй, гамшгийн үеийн нөхцөлд ажиллах чадвартай, 3 болон түүнээс дээш хоногоор хөдөө ажиллах, хоол хүнсээ бэлтгэх, нөөцлөх аргад суралцах зэрэг олон асуудлыг танилцуулж мэдээлэл өгөв.
Үзлэгт
Улсын хэмжээний мэдээллийн агентлаг /МОНЦАМЭ/ орон нутгийн 3 телевиз, 1 сайт болон Мэдээлэл технологийн албаны нийт 13 ажилтан ирсэн ба Онцгой байдлын газраас COVID-19 халдварын өмнө, одоо, дараа нь хэрхэн ажиллах талаар заавар чиглэл өгч Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрэм танилцууллаа.
Мөн Эрүүл мэндийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан нарт гамшгийн үед өөрийн аюулгүй байдлыг хангах талаар, нэг удаагийн хувцас өмсөх тайлах дарааллаар заавар чиглэл өгч дадлага хийлгэсэн юм.

 

Холбоотой мэдээ