Үлийн цагаан оготныг устгах ажилд малчид идэвхтэй оролцож байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-24 09:36:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Бэлчээрийн хөнөөлт дайсан үлийн цагаан оготныг устгах ажилд малчид идэвхтэй оролцож байна. 


Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбатын санаачилгаар үлийн цагаан оготныг тодотгох судалгаа хийсний дагуу энэ сарын 21-ний өдрөөс эхлэн устгах ажлыг сум бүрт явуулж байна. Тухайлбал, Есөнбулаг, Дарви, Дэлгэр, Төгрөг, Бигэр сумын 450 гаруй иргэн бактержуулсан будааг машин, мотоцикл болон явганаар явж оготны жим, нүхэнд нь цацаж устгалын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд ашигласан сав, уут, хэрэгслийг устгалд оруулжээ.

Үлийн цагаан оготно устгах ажилд улсын төсвөөс 709 сая төгрөг, аймгийн төсвөөс 352 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байна.  


Холбоотой мэдээ