ГОВЬ-АЛТАЙ: “Эх оронч 10000” төслийн сургалтад ахлах ангийнхныг хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-13 13:53:13

Есөнбулаг, 2025 оны 11 дүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Бидний бахархал” төслийн хүрээнд улс орон даяар өрнүүлж буй “Эх оронч 10000” сургалт 11 дүгээр сарын 13-нд Есөнбулаг суманд болж байна.


Иргэд, залуусын эх оронч ухамсар, хариуцлага, үндэсний үнэт зүйлсийг төлөвшүүлэх, төр, нийгмийн өмнө хүлээх үүргээ ухамсарлахад чиглэж байгаа тухай төслийн багийнхан хэлж байлаа. 


Сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдаж, эх орондоо хайртай гэдэг үзэл суртлыг ойлгож, эх орноороо бахархах, үнэт зүйлсээ хамгаалахад юу чухал талаар харилцан ярилцаж байна. 


Төслийн үйл ажиллагаа 21 аймагт өрнөх бөгөөд Өвөрхангай аймгаас эхэлсэн сургалт гурав дахь аймаг буюу Говь-Алтай аймагт ийнхүү үргэлжилж байна. 


Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, хандлагыг талөвшүүлэх, эх орноороо бахархах, хайрлаж хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал юм гэдгийг сургалтаар ойлгуулахыг зорьж байгаа юм. 


Холбоотой мэдээ