МАН УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-24 17:13:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол ардын намын УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсоор СЕХ-нд хүргүүллээ.


Энэ талаар МАН-ын дарга У.Хүрэлсүхээс тодруулахад, "УИХ-ын сонгууль товлосон хугацаандаа болох ёстой. Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох хариуцлагатай мөч учраас идэвхтэй оролцохыг иргэддээ уриалж байна. Мөн сонгуульд оролцох бусад нам, эвсэл, бие даагчдад МАН-ын нэрийн өмнөөс амжилт хүсье. Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитын газраар хянуулсан. Үүнд алдаа, оноотой, тусгаж болохооргүй зүйл аль аль намын мөрийн хөтөлбөрт гарсан байх. Эдгээрийг засаж, эцсийн байдлаар хянуулснаар СЕХ-нд өгч байна. Энэ удаагийн сонгууль шинэ коронавирусний хүнд нөхцөлд болно. Гэхдээ БНСУ-ын иргэд сонгуульдаа сүүлийн 26 жил байгаагүй ирцтэйгээр оролцлоо. Үүний адил манай иргэд дөрвөн жилд нэг удаа болдог, парламентаа бүрдүүлдэг сонгуульд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. МАН мөрийн хөтөлбөртөө хууль зөрчсөн нэг ч зүйл тусгаагүй. Эрх барьж байгаа намын хувьд өмнө нь хэрэгжүүлж байсан ажлаа бүрэн хийх ёстой. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, сургууль, цэцэрлэг гээд олон ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан" хэмээв.


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл СЕХ-нд хүсэлтээ гаргах хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. 

Холбоотой мэдээ