Ахмадууд амралт, сувилалд амрахдаа үнийн хөнгөлөлт эдэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ахмад настан жилдээ нэг удаа амралт, сувилалд амарсан тохиолдолд амралтад 7 хоног, сувилалд 10 хүртэл хоногийн үнийн хөнгөлөлтийг нийгмийн халамжийн сангаас тооцож олгодог.
Ахмад настан амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдах хөнгөлөлттэй үнийн эрхийн бичгийг харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /ХХҮХ/-ээс авах бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэхний
хуулбар
2.Тухайн амралт, сувиллын
дансанд мөнгө тушаасан баримт
3. Хувийн өргөдөл