ОХУ-ын Зэвсэгт хүчинд коронавирусний халдвар илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-27 10:56:17

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Зэвсэгт хүчний 874 албан хаагчаас коронавирусний халдвар илэрсэн гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ.


Тус яамны мэдээлснээр, гуравдугаар сарын 26-наас эхлэн цэргүүдийг шинжилгээнд хамруулсан байна. Халдвар авсан цэргүүд эмчлүүлж байгаа аж.


“Коронавирусээр халдварласан цэргүүдийн 314 нь Батлан хамгаалах яамны эмнэлгүүдэд, 175 нь цэргийн ангиудынхаа тусгаарлах төвд, зургаа нь иргэний эрүүл мэндийн байгууллагуудад эмчлүүлж байна. Мөн 379 цэргийг гэрт нь тусгаарласан” гэж мэдээлэлд дурджээ. 


Үүнээс гадна, Батлан хамгаалах яамны харьяа цэргийн их сургуулиудын 779 сонсогч, их сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш, сурагч нийлсэн 192 хүн коронавирусний халдвар авчээ.


Холбоотой мэдээ