АНУ-д монгол иргэн коронавирусээр халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-28 14:16:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын талаарх зөвлөгөө мэдээлэл өгдөг 119 шуурхай утсанд сүүлийн 24 цагийн дотор 181 дуудлага иржээ.


ОХУ, Шведээс 6 иргэн коронавирусний халдварын эмнэлзүй, авах арга хэмжээний талаар  зөвлөгөө авсан байна. Мөн АНУ-аас нэг иргэн коронавирусний шинжилгээ эерэг гарсан тул хэрхэн эмчлүүлэх, бусдад халдвар тараахгүй байх талаар зөвлөгөө авсан хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Мөн тэрбээр нарны гэрлийг ашиглаж гар нүүрний алчуур, угаасан хувцсыг наранд хатаах, цонхоо 10-15 минут тутамд нээж, агаарын солилцоо хийхийг зөвлөсөн юм. 


Коронавирусээр халдварласан үед толгой өвдөх, хуурай ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Монгол Улсад батлагдсан 38 тохиолдол балархай хэлбэрээр өвджээ. Өвчтөнүүдэд ихэвчлэн хоолой аргаж, ядрах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрчээ.  Эмчилгээний дундаж хоног 22.4 хоног гэж үзжээ.

Холбоотой мэдээ