Хоёр Солонгосын хамтын ажиллагаанд хориг арга хэмжээ үйлчлэхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. Коронавирусний цар тахалтай тэмцэх хүрээнд өрнүүлэх хоёр Солонгосын хамтын ажиллагаанд олон улсын хориг арга хэмжээ үйлчлэхгүй гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны өндөр дээд төлөөлөгч мэдэгдэв.
“Коронавирустай тэмцэх нь хүмүүнлэгийн асуудал учир үүнд хориг арга
хэмжээ үйлчлэхгүй. Энэ асуудал ямар нэгэн хязгаарлалттай тулгарна гэж БНСУ-ын
эрх баригчид үзэхгүй байгаа” гэж тэрбээр мэдэгдлээ.
Хоёр Солонгосын төмөр замуудыг холбох БНСУ-ын санаачилгын талаар түүнээс
тодруулахад, БНАСАУ-ын эрх баригчид бидний саналд одоогоор хариу өгөөгүй байгаа
хэдий ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж эрх баригчид найдаж байгаа гэжээ.
БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний дэглэмийг алдагдуулахгүйгээр хоёр Солонгосын хүмүүнлэгийн хамтын ажиллагааг сэргээх нь БНСУ-ын
эрх баригчдын гол зорилтуудын нэг
гэдгийг “Yonhap” агентлаг цохон тэмдэглэсэн байна.
Цөмийн болон пуужингийн туршилтууд явуулсных нь хариуд НҮБ-ын Аюулгүйн
зөвлөл 2017 оноос хойш БНАСАУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авчээ. Түүнчлэн
БНАСАУ-ын хэд хэдэн бараа бүтээгдэхүүний экспортод хориг тогтоосон байна.