ОХУ-д 3.3 сая хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-29 16:00:02

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-д 3.3 сая хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан тухай тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ. 


Одоогоор тус улсад 199 мянган хүн эмчийн хяналтанд байгаа аж. Өнгөрсөн хоногт 164 мянган хүнээс коронавирусний шинжилгээ авчээ.


“COVID-19”-өөр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 5841-ээр нэмэгдэж, 99399 боллоо гэж ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлсэн байна. 


Сүүлийн 24 цагийн хугацаанд 1830 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 10286 болсон бол халдварын улмаас нэг өдрийн дотор 108 хүн нас баржээ. Халдвар тархсанаас хойш нас барсан нийт тохиолдлын тоо 972-т хүрсэн байна. ОХУ-ын 85 бүс нутагт шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 2624 нь буюу 44.9 хувь нь халдварын шинж тэмдэггүй байжээ.


Харин нийслэл Москва хотод бүртгэгдсэн тохиолдол 50 мянга давсан байна. 

Холбоотой мэдээ