Тавдугаар сард хур тунадас олон жилийн дунджаас бага орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-29 17:57:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн хугацаанд хур тунадас олон жилийн дунджаас бага орох төлөв ажиглагджээ.

Сарын хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн  сүүлээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.

Харин агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр  өмнөх үеэсээ хүйтэрнэ. 

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр салхины хурд зарим газраар 12-14 м/с-д хүрч шороон шуурга шуурна. 

Холбоотой мэдээ