Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг сайшаажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-30 10:40:09
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг энэ сарын 29-нд хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Монгол Улс Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх ФАТФ олон улсын улсын байгууллагын эрчимтэй хяналтаас гарах зөвлөмжүүдийг хэрхэн хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд энэ хүрээнд ахиц дэвшил гарч байгааг АНУ-ын Элчин сайд сайшаажээ.


АНУ-аас энэхүү ажлын хэрэгжилтийг хангаж буй Монголбанкны дэргэдэх Санхүү мэдээллийн албаны дотоод ажилд нэн шаардлагатай НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх алба (UNODC) -ны хэрэглэдэг "go AML" программыг худалдаж авах, суурилуулах санхүүжилтийг хийгээд байгаа юм. 


Талууд хамтын ажиллагааны үр дүнгийн талаар санал солилцож, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цар тахлын хүнд хэцүү цагт АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад тусламж дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ