Гэмт хэргийн улмаас нэг хүүхэд нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-04 16:07:37

Өмнөговь аймгийн хэмжээнд 2016 оны эхний улирлын байдлаар гэмт хэргийн улмаас хохирсон 4 хүүхэд бүртгэгдсэн байна.

Түүнээс нь нэг хүүхэд нь нас барсан ажээ. Мөн 7-оос доош насны хоёр хүүхэд хохирсон гэсэн судалгаа байгаа юм. Харин 2015 оны эхний улирлын байдлаар авч үзвэл гэмт хэргийн улмаас 6 хүүхэд хохирч нэг нь нас барсан байна. “Сүүлийн хоёр жилд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд тус аймгийн Цагдаагийн газарт бүртгэгдээгүй” гэж Гэр бүл хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Оюунчимэг ярилаа.

Өмнөговь аймагт авто осол болон хүчирхийлэх гэмт хэрэгт хүүхдүүд их өртөж байгааг мөн онцолсон юм. Ер нь гэмт хэргийн улмаас хүүхдүүд хохирох тохиолдол нэлээн байдаг ч гэмт хэргийн мөрдөн байцаалтын явцад хэргийг хэрэгсэхгүй болгох нь элбэг байдаг байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ