4226 сайн дурын даатгуулагч НДШ-ээс чөлөөлөгдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-01 16:33:14
Архангай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа энэ цаг үед Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Үүний нэг нь ‘’Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай’’ хууль юм. Засгийн газрын 2020 оны 140 дүгээр тогтоолын хавсралтаар уг хуулийг хэрэгжүүлэх журмыг баталсан.
Энэ журмын дагуу аймгийн хэмжээнд 330 аж ахуй нэгж байгууллага, ажил олгогч болон 4226 сайн дураар даатгуулагч 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ниймийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөхөөр байна.
Холбоотой мэдээ