15 сумын сонгуулийн хороонд 80 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-04 21:00:28

УИХ- ын болон аймгийн ИТХ- ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сумын сонгуулийн хороод байгуулагдаж жигдрээд байна. Сонгуулийн хороодод нийт 80 гаруй төрийн албан хаагч ажиллаж эхэлжээ.

Дундговь аймаг 15 сумтай. Хамгийн олон хүнтэй Эрдэнэдалай, Сайнцагаан сумын сонгуулийн хороо 7- 9, бусад сумын сонгуулийн хороо 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна.

Сумын сонгуулийн хороо хуульд заасны дагуу сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх, санал авах байрыг сонгуулийн зохион байгуулалт, аргазүйн нэгдсэн удирдлагаар хангах зэрэг арав гаруй эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллах юм.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ