"Эрдэнэт үйлдвэр" 2019 онд хамгийн их татвар төлсөн ААН-ээр шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-07 16:07:17
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногт болдог татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан МТА-наас 2019 онд хамгийн их татвар төлсөн 10 ААН, хамгийн их ашигтай ажилласан 10 ААН, хамгийн их ажлын байр бий болгосон 10 ААН-ийг зарлалаа.


2019 онд Монгол Улсын төсвийн нийт орлого 10,8 их наяд төгрөг болж 2016 оныхоос хоёр дахин нэмэгджээ. Төсвийн нийт орлогын 54 хувийг буюу 5,8 их наяд төгрөгийг татвараар бүрдүүлсэн байна.


Монгол Улсад 205 мянган хуулийн этгээд, 1,8 сая иргэн татвар төлөгчөөр бүртгэгдсэн байна.


2019 онд хамгийн их татвар төлсөн 10 ААН:


1. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ – 707 тэрбум төгрөг

2. "Эрдэнэс Тавантолгой" ХК – 683 тэрбум төгрөг

3. "Оюу толгой" ХХК  - 372 тэрбум төгрөг

4. "Энержи ресурс" ХХК 205 тэрбум төгрөг

5. "АПУ" ХК- 165 тэрбум төгрөг

6. "Хаан банк" ХХК – 130 тэрбум төгрөг

7. "Голомт банк" ХХК  - 103 тэрбум төгрөг  

8. "Тавантолгой" ХК -  94 тэрбум төгрөг

9. "TTJVCo" ХХК –  87 тэрбум төгрөг

10. "МАК" ХХК – 75 тэрбум төгрөгийн татварыг тус тус төлжээ. Эдгээр арван компанийн төлсөн нийт татвар 2.6 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь татварын байгууллагаас улсын төсөвт төвлөрүүлсэн нийт орлогын 45 хувийг бүрдүүлсэн байна.


2019 онд хамгийн их ашигтай ажилласан 10 ААН:


1.  "Эрдэнэс Тавантолгой" ХК 387 тэрбум төгрөг

2. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 172 тэрбум төгрөг

3. "TTJVCo" ХХК 60 тэрбум төгрөг

4."Энержи ресурс" ХХК 55 тэрбум төгрөг

5.  "Хаан банк" ХХК  54 тэрбум төгрөг

6. "МАК" ХХК 52 тэрбум төгрөг

7. "Цайрт минерал" ХХК 28 тэрбум төгрөг

8. "Лэйтон" ХХК 27 тэрбум төгрөг

9. "Ачит ихт" ХХК 24 тэрбум төгрөг

10. "Вагнер Ази тоног төхөөрөмж" ХХК 18 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Эдгээр компани 2019 онд ААН-ийн орлогын албан татварын 51,1 хувийг буюу 881 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.


2019 онд хамгийн их ажлын байр бий болгосон 10 ААН:


1. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 8313

2. "Хаан банк" ХХК 7546

3. "Номинтав Трейд" ХХК 4776

4. "Говь" ХК 3725

5. "Монголросцветмет" ТӨҮГ 3261

6. "Оюу толгой" ХХК 3190

7. "Төрийн банк" 2861

8. "Голомт банк" ХХК 2819

9. "Энержи ресурс" ХХК 2785

10. "МАК" 2321  ажлын байр тус тус бий болгосон байна. Дээрх АНН-үүд нийт 41597 ажлын байр бий болгожээ.

   


Холбоотой мэдээ