Орон нутгийн галт тэргэнд 3600 гаруй зорчигчид үзлэг хийжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-05-07 12:54:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар шинэ коронавирусний халдвар дэлхийн 215 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна.


Тус өвчнөөр 3.8 сая хүн өвчилж, 264 мянган хүн нас барсан бол 1.2 сая хүн эдгэрчээ. Харин  2.2 сая хүн энэ өвчний улмаас эмчлүүлж байна. Өвчлөл тууштай буурахгүй байгаа бөгөөд дөрөвдүгээр сараас хойш өдөр бүр 80 мянга гаруй хүн энэ өвчнөөр шинээр халдварлаж байгаа аж:


Манай улсын хувьд ажиглалтад одоогоор 1030 хүн байна. Ажиглалтын байранд нэг их эмч, 26 резидент эмч, төрийн байгууллагын 135 албан хаагч ажиллаж байгаа юм.


Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 3652 зорчигч үйлчлүүлжээ. Эдгээрт Төмөр замын эмнэлгийн эмч нар үзлэг шинжилгээ, тандалт судалгаа хийж байна хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Мөн тэрбээр коронавирусний талаарх зөвлөгөө мэдээлэл өгдөг "Шуурхай 119" апплейкшнд 24 цагийн хугацаанд 455 дуудлага ирснээс 9 улсаас Монгол Улсын 30 иргэн коронавирусний халдварын урьдчилан сэргийлэлт, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө мэдээлэл авсныг хэллээ.


Холбоотой мэдээ