БНХАУ-ын Ляонин мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 12:47:31

Төв аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлстийн дарга С.Цогбаяр өнгөрсөн сарын 18-21-нд БНХАУ-ын Ляонин мужид айлчилсан байна.

Үүгээр 2009 оноос эхэлсэн ч тодорхой ахиц гаргаагүй хоёр мужийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, боловсрол, аялал жуулчлал, соёлын харилцааны салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ.

Талууд таван жилийн өмнө эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, 2013 онд олон улсын бизнес уулзалтыг хамтран зохиож байжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

Холбоотой мэдээ