ШУТИС-ийн элсэлтийн бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-05-08 16:22:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   ШУТИС-ийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/62 тоот тушаалаар “Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн бакалаврын хөтөлбөрт 2020-2021 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам” батлагджээ. 


ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэлийг орон даяар www.elselt.edu.mn элсэлтийн вэб хуудсаар дамжуулан цахимаар 2020 оны 5 дугаар сарын 15-наас  7 дугаар сарын 7-ны өдрийн хооронд  зохион байгуулна.

Босго оноо:

Бүлэг

ЭЕШ тооцох хичээл

Босго оноо

Хичээл нэг

Хичээл хоёр

1

I бүлэг

Математик

Физик, Хими, Гадаад хэл

Аль нэг хичээлээр

үндэсний босго оноо давсан байх

2

III бүлэг

Хар зураг

Математик

Хичээл нэг - 480, хичээл хоёр - 400 эсвэл

Хичээл нэг - 400, хичээл хоёр - 480

3

IV бүлэг

Математик

Гадаад хэл /Англи эсвэл Орос хэл/

Хичээл нэг - 480, хичээл хоёр - 400 эсвэл

Хичээл нэг - 400, хичээл хоёр – 480

4

V бүлэг

Нийгмийн тухай мэдлэг

Математик /2/

Хичээл нэг - 480, хичээл хоёр - 400 эсвэл

Хичээл нэг - 400, хичээл хоёр - 480

 

Мэргэжил сонголт:

Мэргэжил сонгох үйл ажиллагааг орон даяр цахим хэлбэрээр  www.elselt.edu.mn веб хуудсаар дамжуулан хийнэ.

Мэргэжил сонгох үйл ажиллагааг элсэлтийн бүртгэл дууссан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан зохион байгуулна.

Хөтөлбөр, мэргэжил сонгосон шинээр элсэгчид 2020 оны 7 дугаар сарын 08-аас 22-ны өдрүүдийн хооронд элсэлтийн веб хуудсаар 2 кредитийн төлбөр төлж, хөтөлбөр баталгаажуулалт хийнэ.

ШУТИС-ийн хяналтын тоог баримтлан элсэхийг хүсэгчдийг онооны дарааллаар хөтөлбөр, мэргэжлээс сонгуулж  ШУТИС-д суралцах цахим эрхийн бичиг олгоно.

Авьяаслаг элсэгчдэд олгох тэтгэлэг:

Олон улсын олимпиадын 1-3-р байр төлбөрийг 100 хувь хөнгөлнө.

2019 оны техник-технологийн улсын олимпиадын 1-р байр эзэлсэн бол төлбөрийг 100 хувь хөнгөлнө.

2019 оны техник-технологийн улсын олимпиадын 2,3-р байр эзэлсэн бол төлбөрийг 75 хувь хөнгөлнө.

2019 оны техник-технологийн улсын олимпиадын 4,5-р байр эзэлсэн бол төлбөрийг 50 хувь хөнгөлнө.

Мэргэжлийн улсын олимпиадын 1-5 дугаар байр эзэлсэн элсэгч төлбөрийг 50 хувь хөнгөлнө.

ШУТИС-ийн харьяа ахлах сургууль төгссөн элсэгч ЭЕШ-нд 650 ба түүнээс дээш бол төлбөрөөс 50-100 хувь хөнгөлнө.

ЭЕШ-ын 700-800 оноотой элсэгч төлбөрийг 50-100 хувь хөнгөлнө.

  

Бакалаврын хөтөлбөрт 2020-2021 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх журмыг https://www.must.edu.mn/mn/elseltiin_juram_2020/ холбоосоор үзэх боломжтой.


Холбоотой мэдээ