Өдөртөө 6-8 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2020-05-09 07:05:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өдөртөө үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч  6-8 хэм дулаан байна.

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар  салхи шуургатай байна.

 

2020 оны 05 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд, Дорнод-Монголын зүүн хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

 

2020 оны 05 дугаар сарын 10-14 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Энэ сарын 10, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр  хур тунадас орно. Салхи 10,11,12-нд говь, тал, хээрийн нутгаар  түр зуур секундэд 16-18 метр, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст дулаан,  Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор  шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 13-наас ихэнх нутгаар дулаарна.

Холбоотой мэдээ