Гэр, байшингийн суурь тавихад сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-05-11 06:22:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 19. Сумъяа гараг. Суулга одтой, найман цагаан мэнгэтэй  хөх бар өдөр.

 

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал:  Мод

 

Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

 

Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.

Холбоотой мэдээ