Д.Трамп өнгөрсөн сард хамгийн их хандив цуглуужээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-12 12:35:21

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 4 дүгээр сард сонгуулийн өмнөх кампанит ажилдаа 61.7 сая ам.долларын хандив цуглуулжээ. Харин АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден 60.5 сая ам.долларын хандив цуглуулсан байна. Энэ тухай Бүгд найрамдах болон Ардчилсан намынхны сонгуулийн штабууд мэдээлжээ.


"Дональд Трамп болон Бүгд Найрамдах намын Үндэсний хороо хамтран 4 дүгээр сард нийт 61.7 сая ам.долларыг цуглуулсан нь өмнөх саруудтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт болжээ” гэж Д.Трампын сонгуулийн штабын мэдэгдэлд дурдсан байна.


Д.Трампын сонгуулийн кампанит ажилд цугларсан хандивын нийт хэмжээ 742 сая ам.долларт хүрчээ. Үүнээс 255 сая гаруй ам.доллар нь зарцуулагдаагүй байна.


Харин Жозеф Байден сонгуулийн кампанит ажилдаа өнгөрсөн сард 60.5 сая ам.долларын хандив цуглуулсан бол гуравдугаар сард энэ үзүүлэлт 79 сая ам.долларт хүрчээ. 

Холбоотой мэдээ