Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шинэ байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс саяхан ашиглалтад авсан шинэ байрандаа орж иргэд,
даатгуулагчдад үйлчилж эхэллээ.
Тус хэлтэс улсын төсвийн
1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар
иргэд даатгуулагчдын хэрэгцээ, үйлчилгээний стандартад нийцсэн орчин үеийн тохижилт бүхий
тѳрийн үйлчилгээний ажлын байртай болсон байна. Нийгмийн даатгалын хэлтсийн
барилгыг "Их Азар" ХХК барьж
ашиглалтад оруулжээ.