Иргэн С.Балданпүрэвийнх гурван ихэр хүүгээр бүл нэмэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-14 18:18:40

Ховд |МОНЦАМЭ|. Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Балданпүрэвийн гэр бүл 3 ихэр хүүтэй болсон байна.

Тодруулбал, ихрүүд өнөөдөр буюу тавдугаар сарын 14-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Улаанбаатар хотын цагаар өглөөний 10:30 цагт төржээ. Ихрүүд 1 кг 700 гр болон 1 кг 800 гр, 2 кг жинтэй төрж, одоогоор эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Иргэн С.Балданпүрэв нь эхнэр Э.Содномбаярын хамт “Мөст цэвэрлэг булаг” ХХК-д ажилладаг. Эднийх өмнө нь 4-16 насны 4 хүүхэдтэй бөгөөд өнөөдөр ийнхүү 3 ихэр хүүгээр бүл нэмж өнөр болж байна. 

Холбоотой мэдээ