Андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-05-15 06:38:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 23. Сугар гараг. Чөдөр одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр.

 

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал:  Төмөр

 

Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.

 

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Холбоотой мэдээ