Хуучин номыг хямд үнээр борлуулав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-05-06 10:04:29

Тавдугаар сарын 05-06-нд АШУҮИС-ийн харьяа Дорноговь аймаг дахь салбар сургууль номын сангийнхаа хуучин номыг хямд үнээр борлууллаа.

Мөн сургуулийн номын сангийн данснаас хасагдсан номыг борлуулахаас гадна худалдсан орлогоороо номын сангийн тохижилт болон сүүлийн үед хэвлэгдсэн эрэлт хэрэгцээтэй номыг худалдан авахаар шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, орос хэлний толийг 5000 төгрөг, судалгааны номнуудыг 1500, бусад  номнуудыг 300-1000 төгрөгөөр  тус тус худалдаж буй. Тус сургуульд 239 төрлийн 1927 ширхэг хуучин ном байгаа бөгөөд цаашдаа уран зохиолын болон англи хэл дээрх мэргэжлийн номыг борлуулах төлөвлөгөөтэй аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ