1400 гаруй иргэнд 700-аад сая төгрөгийн татвар буцаан олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 10:27:11

Өвөрхангай аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар МШУТ-ийн 70321111 утсанд ирсэн санал, гомдлыг хэлэлцсэн юм. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд дээрх утсанд 177 иргэн хандсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь хүн амын орлогын албан татварын буцаан олголтын талаар мэдээлэл лавлагаа авчээ.

2016 онд аймгийн хэмжээнд 2039 иргэн хүн амын орлогын албан татварын буцаан олголтыг авахаар материалыг бүрдүүлж өгсөн бөгөөд үүнээс 1400 гаруй иргэнд 700-аад сая төгрөгийн буцаан олголтыг олгосон байна.

Түүнчлэн иргэдийн зүгээс төв захын узель хэтэрхий чанга дуугарч байгаагаас худалдаачид болон иргэдийн тохь тухыг алдуулж байна гэсэн гомдол удаа дараа ирсний дагуу албан шаардлага тавьж, узелийг дууг 50 хувиар бууруулсан болохыг Хотын захирагчийн албанаас мэдээллээ. Мөн Түгээ овооны ард байрлах хогийн цэг дээр элдэв төрлийн хог шатааснаас ойр орчмын айлуудад хүндрэл учирч байнэ гэх гомдлыг шийдвэрлэж хог шатаахыг хориглосон бөгөөд цаашид хогийг дахин боловсруулах асуудлыг судалж байгаа гэсэн мэдээллийг Арвайхээр сумын ЗДТГ-аас өгсөн юм.

Шуурхай хуралдааны үеэр дунд сургуулийн хичээлийн жил дуусах дөхөж байгаатай холбогдуулан хонхны баярыг сүр дуулиантай тэмдэглэхгүй байх, сурагчдаас элдэв шалтгаанаар мөнгө татахгүй байхыг аймгийн Засаг даргын зүгээс БСГ-ын дарга Ч.Самбуу-Ёндонд үүрэг болголоо.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ