“Европын кино наадам Монголд” сарын турш үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-05-15 17:48:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас санаачлан энэ сарын 18-наас эхлэн Европын кино наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулна.


Нэг сарын турш үргэлжлэх энэхүү кино наадамд бүх урлагийн шинж чанарыг өөртөө агуулсан, үндэс угсаа, шашин, соёлоос үл хамааран ойлгогддог кино урлагаар дамжуулан Европын улс орнууд болон монголчуудын дунд нийтлэг үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёсны талаар хүүрнэн өгүүлэх юм.


Кино наадмын хүрээнд Европын кино наадмуудаас тэргүүн шагнал хүртэж, кино шүүмжлэгчдийн өндөр шалгуурыг даван сонгосон 16 бүтээлийг монгол хэлээр үзэгчдэд хүргэх аж.


Кино наадамд оролцож буй бүтээлүүдтэй https://www.festivalscope.com/euffestival2020-mongolia сайтаас танилцах боломжтой. 


Холбоотой мэдээ