Цукерберг интернэтийг зохицуулах хятад загварыг эсэргүүцэв

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-05-19 13:21:13

АРЛИНГТОН. /Politico/. “Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг даваа гарагт Европын дотоод зах зээлийн асуудал хариуцсан комиссар Тьерри Бретонтой онлайн хэлэлцүүлэг хийх үеэрээ интернэтийн орон зайг Хятад улсын загвараар зохицуулах нь аюултай гэж мэдэгдэв.


“Энэ бол үнэхээр аюултай. Бусад улс оронд ийм загвар нэвтрүүлж буйд санаа зовж байна” гэж Цукерберг хэлжээ.


Интернэтийн орон зайг зохицуулах БНХАУ-ын нарын тогтолцоог Барууны ардчилал сөрж зогсох боломжтой гэж “Facebook”-ийн тэргүүн мэдэгдсэн байна. Тэрбээр мөн ямар загвар илүү үр дүнтэй байж, “дэлхий даяар ялах” асуудлын тухайд ирэх 5-10 жилийн хугацаанд шийдэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн энэ асуудлаар Европын ардчилсан институтүүдтэй илүү нягт хамтран ажиллахыг дэмжиж буйгаа мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ