Хүмүүн бичиг сонины захиалга цөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 15:53:27

Хүмүүн бичиг сонины захиалгын тоо Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд эрс цөөрчээ. Аймгийн шуудан үйлчилгээний газраас авсан мэдээгээр 2013 онд 70, 2014 онд 50, 2015 онд 47 болж жил ирэх тусам буурсан байна.

“Уг нь урьд жилүүдэд сургуулиуд анги ангиараа захиалахаас гадна сургуулийн номын сангууд мөн захиалдаг байсан юм. Харин одоо сургуулийн номын сангууд ч захиалахаа больсон” гэдгийг Шуудан үйлчилгээний газрын касс8 ялгагч Г. Туяа хэлсэн юм.

Албан газруудаас гэхэд Xүмүүн бичиг захиалдаг хамт олон байхгүй, аймгийн нийтийн номын сан л улиралд ганц ширхэгийг захиалж уншлагын танхимдаа байрлуулдаг байна.

2016 оны эхний 2 улиралын байдлаар 67 захиалга иржээ. Учир нь Баруун-Урт сумын 3-р БДС-ийн Монгол хэл, бичгийн багш н.Дорждуламрагчаа анги хамт олноо уриалан ийнхүү ангиараа захиалжээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ