Улаангом хот дотор автобусаар үйлчилж байна

Орон нутагт | Увс
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 15:57:48

Увс аймгийн Улаангом хот доторх нийтийн тээврийн үйлчилгээг "Түмэнд нээлттэй хязгаар" компани энэ оны 2 дугаар сараас эхлэн хариуцан ажиллаж байна.

Тус компани нь Чандмань, Улиасны хэв, Тээврийн хорооны чиглэлд том оврын автобусаар иргэдэд үйлчилж байгаа юм. Баталсан маршрутын дагуу үйлчилгээгээ үзүүлж буй тус компанид иргэд талархалтай ханддаг аж.

Энэ сараас эхлэн 25 хүний суудалтай шинэ автобус үйлчилгээндээ нэвтрүүлж, одоогоор Улиасны хэв, Тээврийн хорооны чиглэлд явуулж байна. Тус компани нь Улаанбаатар хот болон Улаангомын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мөн ОХУ-ын Тува улсын Кызыл хот руу зорчигч тээвэрлэж байна.

Саяхнаас хот хоорондын зорчигчиддоо хөнгөн зуушаар үйлчилж эхэлсэн нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж байгаа аж.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ