Чуулганы хуралдаан өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-05-06 16:36:45

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг сонссон юм. Уг асуулгын агуулга нь улсын нууцын зэрэглэлд хамаарах учраас чуулган хаалттай горимоор хуралдсанаар чуулган өндөрлөв.

Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас энэхүү мэдээллийг тодруулахад, "Энэ асуудал Төрийн нууцын жагсаалтад байдаг, тиймээс хаалттай хэлэлцэх хуультай учраас хуулийн дагуу асуудлыг хэлэлцлээ. Бидний хувьд төрийн ажлыг хууль, журмын дагуу явуулж байна. Хэн нэгэн хүний хүсэлтээр асуудлыг нээлттэй, хаалттай хэлэлцэхийг бид шийддэггүй. Нууцад хамаарах асуудлыг хуулийн хүрээнд хаалттай горимоор хэлэлцдэг. Гишүүний асуулгын дагуу холбогдох мэдээллийг хүргүүлж, хуулийн хүрээнд мэдээлэл хийлээ" гэв.

Б.Туул

Холбоотой мэдээ