Эх баригч нар сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 17:01:06

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас эх баригч нарт нөхөн үржихүй, жирэмсний үед, төрсний дараа юуг анхаарах, чалдваржуулах сургалтыг зохион байгууллаа.

Тус аймагт эх хүүхдийн эндэгдлийг бууруулах тал дээр шат дараатай арга хэмжээ авч байгаа боловч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа тул Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга А.Оюунчимэг, Нярайн сэхээн амьдруулах тасгийн зөвлөх эмч С.Энхтуяа  нар 3 өдөр ажиллаж үнэлгээ хийж анхан шатанд юуг анхаарах талаар зөвлөгөө өгсний дагуу сургалтыг зохион байгуулж байна. Мөн сургалтын өмнө бүх сумдын жирэмсний картыг татан авч үнэлгээ хийсэн бөгөөд цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа баримт нотолгоонд суурилан хэлэлцэж буйгаараа энэ удаагийн сургалт онцлог болж байна.

Тус аймгийн хэмжээнд он гарсаар хүүхдийн эндэгдэл 20 гаруй гараад байгаа бөгөөд сургалтын үр дүнд жирэмсний эрт хяналтын чанарыг сайжруулах, төрхөөр ирсэн эхчүүдэд тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэж эрүүл саруул эсэн мэнд төрүүлэх, эх хүүхдийн эндэгдэлийг бууруулах зорилт дэвшүүлж байгаа ажээ. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа   
 

Холбоотой мэдээ